01

Мэдээллийн технологийн сургалт

2023 оны 11 дүгээр сараас Red Hat Academy албан ёсны сургалтуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Линукс сургалт

2023 онд Линукс Дунд шатны сургалтын үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2024 оны 3 сараас Линуксын Анхан шат болон Ахисан шатны сургалтыг оюутан залуус болон Мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүдэд санал болгож байна.

Клауд технологийн сургалт
2024 оны 4 дүгээр сараас DO180 сургалтыг зохион байгуулж эхэлсэн.
Cisco Академийн үндсэн сургалтууд
Бид МУИС Сиско Академитай хамтран CCNA Сүлжээний инженерийн сургалтыг албан ёсны эрхтэйгээр жилд 2 удаа тогтмол зохион байгуулж байна.
Automation with Ansible
Бид 2024 оны 6 сард Automation with Ansible сургалтыг анх удаа зохион байгуулав. 
EC-Council CEH сургалт
Бид 2024 оны 6 сард МУИС Сиско Академитай хамтран EC-Council CEH Мэдээллийн аюулгүй байдлын сургалтыг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.

02

Зөвлөх үйлчилгээ

Манай хамт олон 2024 оны 1 дүгээр сараас Мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн инженерийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна.

Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ

Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ

Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ

Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ

Нарийн мэргэжлийн инженерийн үйлчилгээ

Нарийн мэргэжлийн инженерийн үйлчилгээ

03

Аудит үйлчилгээ

Мэдээллийн аюулгүй байдлын аудитын хийх зөвшөөрөлтэйгээр 2024 оны 5 дугаар сараас Аудитын үйлчилгээг үзүүлж байна.

ISO 27001:2022 Lead Auditor
2024 оны 1 дүгээр сард ISO 27001:2022 Тэргүүлэх Аудиторын сургалтад хамрагдаж, олон улсын сертификат шалгалтыг амжилттай өгөв. 
Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх зөвшөөрөл
Цахим хөгжил харилцаа холбооны яамны Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх зөвшөөрөл авав.
ISO 27001:2022 Internal Auditor
Мэдээллийн аюулгүй байдлын дотоод аудиторын сургалтад хамрагдаж, сертификат авав. 
ДАВУУ ТАЛ

ЮУ ПИ АР Консалтинг ХХК баг хамт олон Мэдээллийн технологийн салбарт өнгөрсөн 18 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, хэрэгжүүлсэн технологийн мэдлэгтээ тулгуурлан Мэдээллийн технологийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулж хамтран ажиллах болно.

Аудитын үйлчилгээний үр дүн нь мэдээллийн технологийн систем, сүлжээний дэд бүтцийн найдвартай ажиллагаа, нууцлал, бүрэн бүтэн байдалтай холбоотой эрсдэлүүдийг олж илрүүлэх, бодит нөхцөл байдлыг үнэлэх, учирч болшгүй эрсдэлийг буруулахад шууд болон шууд бусаар дэмжлэг үзүүлдэг.

Бид Мэдээллийн технологийн менежмент, Сүлжээний инженер, Системийн инженер, Клауд технологи, Автоматжуулалт болон Мэдээллийн аюулгүй байдлын сургалтыг албан ёсны эрхтэй багш нараар олон улсын стандарт хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг.