Эрхэм зорилго
ЮУ ПИ АР Консалтинг ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 16 өдөр Монгол улсын төрийн
болон бизнесийн байгууллагуудад Дижитал шилжилт хийхэд шаардлагатай Мэдээллийн технологийн зөвлөх, аудит, сургалт, нарийн мэргэжлийн инженерийн үйлчилгээг үзүүлж , мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор байгуулагдсан.
.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Аливаа байгууллага зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх, үйл ажиллагаагаа хянах, удирдах, зах зээлд байр сууриа алдалгүй оршин тогтноход мэдээллийн технологийг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь стратеги, менежментийн салшгүй нэгэн хэсэг болсон гэдгийг бид өдөр тутмынхаа үйл ажиллагаагаар мэдэрч байна. Олон улсын шаардлага, стандартыг хангасан зөв технологи, ур чадвараар бий болсон мэдээллийн технологийн дэд бүтэц нь байгууллага нэр хүндийг хамгаалах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүний нөөцөө үр ашигтай ашиглах, ашиг орлогыг урт хугацаанд хадгалахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Дэлхий дахинд өрнөөд буй Мэдээллийн технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг дагаад Мэдээллийн технологийн зөв менежмент, Мэдээллийн аюулгүй байдлын оновчтой бодлого баримтлах, үүнийг хэрэгжүүлэх мэргэшсэн хамт олны хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Манай мэргэшсэн хамт олон өөрсдийн мэдлэг, туршлага, ур чадвараар харилцагч байгууллагадаа чанартай үйлчилгээг нууцлалтайгаар үзүүлэхээр зорин ажиллаж байна.