Ази Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг 1300 гаран Red Hat академиудаас тодорхой болзол хангасан нөхцөлд Student Ambassador хөтөлбөрт хамрагддаг. Бид энэхүү болзлыг хангаж, МУИС Компьютерын сүлжээ хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Э.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлсэн нь өнөөдөр баталгаажсаныг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. APAC 50 Student Ambassador-ийн нэгээр сонгогдон ажиллахаар болсон шавьдаа нээлттэй эхийн технологийг судлах, таниулах үйлсэд нь амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *