Аудит үйлчилгээний зорилго

Аудитын үйлчилгээ нь Олон улсын стандарт, Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын Мэдээллийн технологи болон Мэдээллийн аюулгүй байдлын дүрэм журам, байгууллага дотоод бичиг баримт, систем, сүлжээний зохион байгуулалт, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөц, өгөгдөл ашиглалт болон хамгаалалт, үйл ажиллагааны үндсэн процессын талаар өнөөгийн түвшний үнэлэлт, дүгнэлт хийх, эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, цаашид тухайн чиглэлээр авч хэрэгжүүлэх дунд болон богино хугацааны арга хэмжээний талаар зөвлөмж гаргах зорилготой.

Аудитын үйлчилгээний үр дүн нь мэдээллийн технологийн систем, сүлжээний дэд бүтцийн найдвартай ажиллагаа, нууцлал, төхөөрөмж болон технологийн насжилт, бүрэн бүтэн байдалтай холбоотой эрсдэлүүдийг олж илрүүлэх, бодит нөхцөл байдлыг үнэлэх, гэмтэл доголдлоос урьдчилан сэргийлэх, учирч болшгүй эрсдэлийг буруулахад шууд болон шууд бусаар дэмжлэг үзүүлдэг.

Ач холбогдол

  • Мэдээллийн аюулгүй байдал бодлого, бичиг баримтыг иж бүрдэл үнэлэх
  • Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах
  • Удирдлага хяналтын тогтолцоо сайжруулах
  • Мэдээллийн сүлжээ, системийн архитекторын оновчтой байдалд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх
  • Өгөгдөл ашиглалт болон хамгаалалтын нөхцөл байдлыг үнэлэх
  • Хөрөнгө оруулалтын үр өгөөж сайжрах

Аудитын зарчим

  • Хууль дээдлэх
  • Хараат бус байх
  • Шударга өрсөлдөөний зарчмыг мөрдөх
  • Нууц чандлан сахих
  • Мэргэжлийн байх
  • Нотолгоонд суурилж үнэлэлт өгөх

Үйлчилгээний төрөл

Мэдээллийн технологийн аудит

Байгууллагад шинэ төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өөрчлөх, хууль болон олон улсын стандартын нийцэл шалгах шаардлага үүсдэг. Бид олон жилийн туршлагатай, Мэдээллийн технологийн чиглэл бүрт мэргэшсэн багаар Мэдээллийн технологийн аудит үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

Мэдээллийн аюулгүй байдлын аудит

ЮУ ПИ АР Консалтинг ХХК 2024 оны 5 дугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх зөвшөөрөл авсан. Зөвшөөрөл эзэмшигчийн жагсаалтыг шалгах.