Дэд бүтцийн төслийн 1/3 цаг хугацаа, төсөвтөө багтаж дуусдаг. Амжилттай төсөл бүрийн ард манлайлал, хамтрал, сайн бэлтгэл, шаргуу хөдөлмөр, удирдлага байнгын дэмжлэг бүгд байдаг.
Хэзээ ч өмнө хийж үзээгүй зүйлээ шууд бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд инженерийн багт ирэх тодорхойгүй нөхцөл байдлыг даван гарахад мэдлэг, туршлага хангалтгүй. Тэд хамт олныхоо өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн ухамсарлаж ажлын болон сэтгэл зүйн ачаалал, өөрчлөлтийг өөр дээрээ авах, зорьсон зорилгоосоо ухралгүй тууштай байхаас гадна бусдын тусламжыг хэрэгтэй цагт нь авах нь чухал. Яг л ийм нөхцөл байдалд орсон инженерийн багт энэхүү тодорхойгүй нөхцөл байдлыг даван гарахад "Open Innovation Hub"-ууд технологийн судалгаа, нөхцөл байдлыг бодитоор төлөвлөхөд тусалдаг байна.