Индонезийн Red Hat Academy Их сургуулийн стандарт хөтөлбөрөөс хальж, Индонез улсын инженер бэлтгэх бодлогын салшгүй нэгэн хэсэг болж, Ministry of Education болон Culture, Research, and Technology болон Ministry of Communications and Informatics хоёр яамны хамтралаар 4 жилийн хугацаатай хөтөлбөр бий болгосон нь 2 дахь жилээс тодорхой үр дүнгүүдийг бий болгосон байна.
Энэхүү хөтөлбөр улсын Мэдээллийн технологийн хүний нөөцийн хэрэгцээг хангахаас гадна иргэд олон улсын компаниудад өндөр цалинтай ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Ирээдүйд Глобал технологийн компаниуд Индонезиос хүний нөөцөө бүрдүүлнэ гэсэн төсөөлөлтэй байгаа юм байна.
Мөн олон улсын сертификат эзэмшиж байгаа инженерүүдийг ажил олгогчид цалингийн нэмэгдэл олгох, зарим чухал ажлын байранд сургалтад хамрагдсан болон сертификат эзэмшсэн байх шаардлагатай зэрэг инженерүүдийн ур чадварыг үнэлэх, зэрэглэл бий болгох, олон нийтэд нэгдсэн ойлголттой болсон зэрэг шууд бус үр дүнгүүд олон гарсан байна.
Тус академийн үйл ажиллагааг их сургууль, хувийн хэвшил болон төрөөс тогтвортой дэмжиж ирсэн, цаашид ч дэмжихээ уулзалтын үеэр онцоллоо.