2023-12-08
Манай академи Хятад, Энэтхэг зэрэг улстай тоогоор өрсөлдөх боломжгүй боловч, суралцагчидийн чанар, лабораторийн гүйцэтгэлээр Ази номхон далайн бүс нутагтаа эхний 3-т үнэлэгдсэнийг дурдаад бидний цаашдын үйл ажиллагааг сургалтын хөтөлбөр, харилцагч байгууллагуудын хамтын ажиллагаагаар дэмжин ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн олон жилийн турш тууштай, шударгаар хичээн ажилласанд маань талархал илэрхийлсэн имэйл хүлээн авлаа.
Миний хувьд залуу инженерүүд, оюутан залууст дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх сургалтын агууллага түгээн, зохих ёсны шаардлага хангуулахад өөрийн мэдлэг туршлагаа хуваалцаж, цаг хугацаа, сэтгэлээ зориулж байгаадаа талархалтай явдаг.